P2013-05-02 - Улсын олимпиадад оролцох сурагчидтай уулзав.

Энэ жилийн аймгийн төрөлжсөн хичээлийн олимпиадад манай сумын сургуулиас 33 сурагч амжилттай оролцсон билээ. төрөлжсөн хичээлийн олимпиадад 4 сурагч түрүүлснээс 2 хичээл нь орон нутгийн олимпиад байлаа.         

Монгол хэл уран зохиолын багш Б.Эрдэнэчимэгийн бэлтгэсэн 11а ангийн сурагч Баасанжавын Уянга Монгол хэлний хичээлийн олимпиадад 1-р байр, Англи, орос хэлний багш Б.Батдуламын бэлтгэсэн 9а ангийн сурагч Төмөрбаатарын Үнэнбат орос хэлний хичээлээр 1-р байр тус тус эзэлж улсын олимпиадад оролцохоор маргааш өдөр Улаанбаатар хотыг зорих гэж байна. Улсын олимпиадыг оролцох сурагчдыг Засаг дарга хүлээн авч уулзан сэтгэл санааны урам зориг өгч Засаг даргын нөөцийн сангаас тус бүрт нь 50000 төгрөгийн урамшуулж хандивлалаа. Б.Уянга, Т.Үнэнбат нартаа олимпиаддаа өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе. Эдгээр сурагчиддаа олимпиадад амжилттай бэлтгэж оролцуулж байгаа багш нартаа цаашдын ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе. 

Мэдээлэл бэлтгэсэн: Б.Баяр

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх



:-)
 
xaax