P2013-02-21 - Дорнод аймгийн Цагдаагийн хэлтэсийн дарга Баян-Уулчуудтай уулзалт хийв.
| Дорнод аймгийн Цагдаагийн газрын дарга дэд хурандаа Т.Оюунбаатар, Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн дарга дэд хурандаа Я.Цолмонбаяр, Олон нийт хамтын ажиллагааны ахлах байцаагч хошууч Б.Ариунсанаа, Эрүүгийн төлөөлөгч хошууч Л.Сүрэнням нарын бүрэлдэхүүнтэй Цагдаагийн удирдлагууд манай суманд өнөөдөр ажиллалаа. Тус бүрэлдэхүүний ажлын зорилго нь Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх, Олон нийт, цагдаагийн хамтын ажиллагааны чиглэлээр зохион байгуулах үйл ажиллагааны талаар иргэд, ААН, байгууллагуудаас санал хүсэлт авах, сонсох юм байна. Мөн хил орчмын бүс нутагт малын хулгайтай тэмцэх, гэмт бүлэглэлүүдийг тогтоох, илрүүлэх чиглэлээр 3 үе шаттай хамтын ажиллагааны төлөвлөгөөт ажил зохион байгуулах, гэрээнд гарын үсэг зурах, санал солилцох зорилгоор Хилийн Цэргийн 0275-р ангийн удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа. Тус бүрэлдэхүүн өнөөдөртөө Баяндун сумыш зорих бөгөөд Цагаан-Овоо, Баян-Уул, Баяндун, Дашбалбар, Гурванзагал гэсэн хойд чиглэлийн сумдаар ажиллах төлөвлөгөөтэй гарсан байна. |
|
Сэтгэгдэл бичих
:: Найздаа илгээх |
