P2013-02-21 - Баян-Уул суманд модны зах байгуулах анхны хуралдаан боллоо.

Баян-Уул суманд модны зах байгуулахаар ойн нөхөрлөлүүд, иргэд, хөрөө рамтай иргэд 2013 оны 2-р сарын 20-ны өдөр 10 цагт соёлын төвд уулзаж хурал хийлээ. Хурлаар модны зах хэрхэн яаж байгуулах талаар ярилцав. Модны захыг хоршоо хэлбэрээр байгуулах нь зүйтэй гэсэн санлыг Засаг дарга дэвшүүлэв. Тус саналыг дэмжиж модны захыг хоршооны хэлбэрээр явуулахад хоршооны журам гаргаж хурлаар хэлэлцэхээр тохирч хоршооны журмын төсөл хийх 11 хүний бүрэлдэхүүнтэй комисс байгуулав. Комисст Б.Эрдэнэ-Очир, Б.Төмөртогоо, Б.Өлзийбат, Б.Долгоржав, И.Хишигт, Ж.Ичинхорлоо, А.Ариунаа, Т.Оюунбилэг, С.Алтаннавч, Б.Баясал, Б.Долгорсүрэн нароров. Эдгээр 11 хүн модны хоршооны журмын төсөл боловсруулж дараагийн хуралдаан дээр танилцуулж хурлаар батлуулахаар болов.


Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх

P2013-03-06 - модны зах ч биш юу ч биш

Бичсэн: Зочин
сонин байна
Бичлэг



:-)
 
xaax