P2013-02-16 - “Улзын хүчтэн” бөхийн дэвжээний 1 жилийн ойн барилдаан болов

ХБНГУлсад амьдарч байгаа Түдэвийн Төмөрбаатарын санаачлагаар “Улзын хүчтэн” дэвжээний 2012 оны 1-р сарын 25-нд  дэвжээний дасгалжуулагч багшаар сумын заан А.Ганболд томилогдон ажилласнаас хойш 1 жил  өнгөрчээ. Одоогийн байдлаар “Улзын хүчтэн” дэвжээний тэргүүнээр сумын заан  А.Ганболд,дасгалжуулагч багшаар  сумын заан Б.Тэмүүжин нар  ажиллаж байна. Дэвжээний 1 жилийн ойн хүрээнд бөхийн барилдаан  өргөн дэлгэр үзүүштэй байхан барилдаанууд болж сайхан боллоо.

      1 жилийн ойд хүчит 16 бөх тойргийн журмаар барилдаж Баян-Уул сумын заан “Улзын хүчтэн” дэвжээний бөх  Б.Тэмүүжин 14 даваагаар 1-р байр, Баян-Уул сумын  заан Б.Өлзийсайхан  14 даваагаар  2-р байр,  Баян-Уул сумын заан П.Одонтөмөр 13 даваагаар 3-р байр, Баян-Уул сумын заан Б.Бат-Эрдэнэ 12 даваагаар 4-р байр, Дашбалбар сумын заан Галсан 12 даваагаар 5-р байрт шалгарлаа.


Мэдээлэл бэлтгэсэн: “Улзын хүчтэн” дэвжээний тэргүүн сумын заан А.Ганболд

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх



:-)
 
xaax