P2013-02-16 - Дорнод аймгийн Баян-Уул сумын Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийнхөнтэй уулзах уулзалт 2013 оны 01-р сарын 30-аас 2-р сарын 04-ны өдрийг хүртэл гаргасан удирдамжийн дагуу маш амжилттай зохион байгууллагдлаа.
|
01-р сарын 31-ны өдөр нутгийн Очиржав ахтай уулзаж удирдамжаа танилцуулж, сайдтай уулзах уулзалтын цаг, ордонд орох цаг тохирч, МТ группын захирал Ганзоригтой уулзах уулзалтын цагийг тохиров. Нутгийн зөвлөлийн М.Баярцогт ахтай уулзан ИТХ-ын дарга Б.Мөнхбаясгалан, Засаг дарга Ж.Дорж, Б.Буянмөнх ах бид 5 хүний бүрэлдэхүүнтэй МТ группын захирал Ганзоригтой уулзаж бензин клонкын талаар ярилцав. МТ группын захирал Ганзориг өөрийн биеэр ирж сумтай танилцах талаар тохиролцов. Дараа нь нутгийн ахмад Ч.Дуламжав авгай, Долгоржав авгай, Даариймаа авгай, Цэвээнхай гэсэн 4 ахмадуудтайгаа золголт хийж тэдэнд сум орныхоо одоогийн байдал, нутгийн зөвлөлийнхөнтэй уулзах уулзалтын талаар ярилцаж хөөрөлдөхөд нутгийн буурайнууд маань маш их сэтгэл хангалуун байлаа. 2-р сарын 1-ний өдөр Төрийн ордонд 09.00 цагт оров. Очиржав ах төрийн ордонтой танилцуулав. Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд орж зургаа татуулаад, Төрийн ордон доторх Хан төрийн 7 эрдэнэ хамгийн том зургийг төрийн ордоны тайлбарлагчийн танилцуулахыг үзэж сонслоо. 18 метр урттай 1,5м өндөртэй монгол зургийн аргаар бүтээгдсэн бөгөөд энэ зурагт 108 үйлийг 999 хүн хийж байгаагаар бүтээгдсэн хамгийн том бүтээл юм. Үүний дараа Улсын Их хурлын чуулганы үйл явцтай танилцав. Улсын их хурлын үйл явцтай танилцах явцад Улсын Их хурлын дарга чуулганы дундуур Дорнод аймгийн Баян-Уул сумын төлөөлөгчид чуулганы үйл явцтай танилцаж байна гээд баяр хүргэж алга ташив. Үүний дараа ордоны цайны газарт орж үдийн хоол барив. Очиржав ахын албан тасалгаанд орж ярилцав. Очиржав ахын өрөөнөөс гарч төрийн ордоны музей үзэж танилцсан. 16.00 цагт Ерөнхий сайдтай уулзах уулзалтын цаг тохиролцсон байсан тэгтэл Засгийн газрын хуралдаан нилээн ширүүхэн болж 16-20 цаг хүртэл хүлээж байгаад маргааш 14.00 цагт уулзахаар болсон. 2-р сарын 2-ны өдөр өглөө 9.00 цагт Өлзийдэлгэрхайн албаны “Монгол Мироку Айко” өргөөнд нутгийн зөвлөлийнхөнтэй уулзах уулзалтын бэлтгэл ажлыг хангахаар очиж бэлтгэлээ базаагаад 14.00 цагт Ерөнхий сайдтай уулзах уулзалтанд очиж Ерөнхий сайдтай уулзаж гарын бэлэг Өргөмжлөлөө гардуулаад дараа нь Ерөнхий сайдыг Баян-Уул сумынхаа “ХҮНДЭТ ДЭВТЭР”-т хүндэт иргэн болгож гарын үсэг зуруулав. Үүний дараа Ерөнхий сайдад өөрсдийн ирсэн зорьсон зорилгоо танилцуулж Геоциноз компанийн хийсэн газар зохион байгуулалтын зураг, номоо гардуулан өгч 100 жишиг сумын нэгд багтааж өгөхийг санал болголоо. Мөн Сүхбаатар аймгийн жишиг хороололын сантехник, дулааны холболтыг хийсэн Этмор компанийн хүмүүсийг манай суманд ирүүлж, судалгаа хийлгэхээр болов. Ерөнхий сайд маш сайхан хүлээн авч цаашид хамтран ажиллахаар боллоо. Ерөнхий сайд “маргааш өдөр 18.00 цагт та бүхний гэртээ урья гэсэн. 15.00 цагт нутгийн зөвлөлийнхөнтэй уулзах уулзалтандаа очив. Нутгийн зөвлөлийн 39 хүн уулзалтанд оролцов. Нутгийнхандаа уулзалтын зорилгоо танилцуулж, 2013 оныг их бүтээн байгуулалтын жил болгон зарласныг танилцуулав. Уулзалтан цугларсан нутгийнхан маань бид олон жил хийж бүтээнэ гэж ярилаа одоо бодитоор хийх цаг болжээ, ярих биш шууд хийе, хийж байгаа зүйлийг дэмжие, хэнд ямар боломж байгаагаараа зүтгэе. Сумынхаа 90 жилийн ойн мөн их бүтээн байгуулалтуудыг хийе гэлээ. Уулзалтан хүрэлцэн ирсэн зочиддоо нутгаасаа авч очсон гарын бэлгүүдээ гардуулав. 2-р сарын 3-нд Жанцан даргынхаа урилгаар гэрт нь зочиллоо. Жанцан даргын энхэр Сосор эгч маань Улсын тэргүүний фермерээр шалгарсан байлаа. Энэ өдөр шагналынхаа мялаалгыг хийж байгаад бид бүхнийг урьж хүлээн авч бидний санаа бодлыг сонсож өөрийн санаа бодлоо солилцов. 18.00 цагт Ерөнхий сайдын гэрт зочилж 3 цаг гаруй ярилцаж зураг хөргөө татуулав. 2-р сарын 4-нд Засаг даргын өрөөний тавилгын худалдан авалтаа хийв. Мөн үлдсэн ахмадуудын золголтоо хийлээ. 2-р сарын 5-нд Электрон барааныхаа худалдан авалтыг хийж нутгийн зүг хөдлөлөө. Улаанбаатар хотод нутгийн зөвлөлийнхөнтэй уулзах уулзалтанд маш их тусалж дэмжиж ажилласан О.Очиржав, Б.Ширнэн, Б.Өлзийдэлгэр, Б.Буянмөнх, Ц.Оюунбаатар, Д.Болдоо, Х.Гангаа, Нутгийн зөвлөлийн С.Баттөр, М.Баярцогт, Р.Онон, Нарс мод компанийн захирал Ү.Хүрэлбаатар, бизнесийн төлөөлөл Өлзийжаргал, мөн хандив өргөсөн та бүхэндээ маш их баярлалаа. |
|
Сэтгэгдэл бичих
:: Найздаа илгээх |
