P2013-01-29 - “Ойн ашиглалтыг сайжруулахад талуудын оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.

Баян-Уул сумын ойн ашиглалт, хамгааллын менежментийг сайжруулах талуудын оролцоог нэмэгдүүлэх, ААН, Ойн нөхөрлөл, сумын ойн менежмент төлөвлөгөөний хэрэгжилтэнд мониторинг үнэлгээ хийж, холбогдох зөвлөмж өгөх талуудын хамтын ажиллагааны төлөвлөлтийг боловсруулах 2 өдрийн хэлэлцүүлэг явагдлаа. Зөвлөлгөөнд Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны мэргэжилтэн Н.Энхтайван, БОНХЯ-ны нөхөрлөл хариуцсан мэргэжилтэн н.Төгөлдөр, Дорнод аймгийн БОАЖГ-ын ойн албаны мэргэжилтэн С.Мөнхсайхан, МХГ-ын байгаль орчны байцаагч И.Энхтуяа, ДБХС-ийн мэргэжилтэн Б.Мөнхчулуун, ОББЦГХЗ-ын дарга О.Цэндгомбо, ОББЦГ-ын мэргэжилтэн Д.Мөнх-Од, ОББЦГ-ын улсын байцаагч Ж.Лхагвадорж,  Ирвэс-5 багийн улсын байцаагч Д.Ганбаатар нар мөн сумын ИТХ-ын дарга Б.Мөнхбаясгалан болон Итх-ын тэргүүлэгичид, Засаг дарга, сум дундын ойн анги, сумын байгаль орчны улсын байцаагч Ц.Оюунчимэг, байгаль хамгаалагчид,15 нөхөрлөлийнхөн,   иргэд оролцож 2013 оны 1-р сарын 27-28-ны өдрүүдэд 2 өдөр хэлэлцлээ.

1-р сарын 27-ны өдөр Баян-Уул сумын Ойн менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан үйл ажиллагаа, түүний хэрэгжилт, мөн  “Нарс мод”, “Өвөр Эрээн”, “Баваж барс” компаниудын үйл ажиллагаа, түүний хэрэгжилтийн талаар тайлан тавиулж, асуулт хариултаар үргэлжлэв. Мөн 15 нөхөрлөлийн тайланг сонсож, тэдний үйл ажиллагааны хэрэгжилтэнд мониторинг хийв.
Нөхөрлөлүүдийн мониторинг үнэлгээгээр:
1. Буянт нөхөрлөл - 87.3% хангалттай
2. Хөсөө нөхөрлөл - 82.2% хангалттай
3. Баянхаан нөхөрлөл - 72.4%
4. Дун хаан нөхөрлөл - 78.9%
5. Эрдэнэбулаг нөхөрлөл - 92.9%
6. Батсүмбэр нөхөрлөл - 86.3%
7. Дөлгөөн Онон нөхөрлөл - 84.7%
8. Ноён оргил нөхөрлөл - 94.9%
9. Үйсэн нөхөрлөл - 90%
10. Шинэстэй нөхөрлөл - 94.2%
11. Түмэн хоньт нөхөрлөл - 83.3%
12. Хархираа нөхөрлөл - 68%
13. Ногоон цээл нөхөрлөл - 83.9%
14. Цагаан дэв нөхөрлөл - 87.1%
15. Хөх чоно нөхөрлөл - 89%
үзүүлэв.
1-р сарын 28-ны өдөр
Баян-Уул суманд хамтын оролцоотойгоор ойг нөхөн сэргээх талаар 2012 онд талуудын хамтран ажиллах тухай санамж бичигт тусгагдсан үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүн, цаашид анхаарах асуудлууд, Ойн ашиглалтын чиглэлээр гарч буй зөрчлүүд, түүнийг бууруулах арга зам, 2012 онд ОББЦГ-ын хэрэгжүүлсэн ойн цэвэрлэгээний дүн цаашид баримтлах бодлого, Хамтын эзэмшлийн ойн талаар төрөөс баримтлах бодлого, чиглэл, шинэчилсэн хууль, түүнийг дагалдан гарч буй журмын танилцуулга, Модны зах байгуулан ажиллуулах эрх зүйн орчин, шаардлага, боломж хэлэлцүүлэг явагдав.
Модны зах байгуулан ажиллахын нөхөрлөл, иргэд маш их дэмжив.


Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх



:-)
 
xaax